English

Мэдээ мэдээлэл

Зарлал

Тэрбум Мод Сан 2023-2024 оны төслийн нээлттэй сонгон шалгаруулалтаа зарлаж байна.

uploaded picture

Тэрбум Мод Сан ээлжит төсөл сонгон шалгаруулалтаа зарлаж байна. Энэ жил бид 2 үндсэн чиглэл болох: 

- Чиглэл 1: Улаанбаатар хот дахь төрийн өмчит сургууль, цэцэрлэг, эмнэлэг, асрамжийн газрын гадаах ногоон байгууламжийн чиглэлд нийт 10 төслийг шалгаруулан нэг төсөлд дээд тал нь  30 сая төгрөгийн грант санхүүжилт олгоно.

- Чиглэл 2: Олон нийтийн оролцоонд суурилсан ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн чиглэлд нийт 5 төсөл шалгаруулан нэг төсөлд дээд тал нь 100 сая төгрөгийн грант санхүүжилт олгоно.

Төсөл сонгон шалгаруулалтыг Тэрбум Мод Сангийн Техникийн түр хороо буюу 20 гаруй мэргэжлийн зөвлөхөөс бүрдсэн хороо ажиллан төслүүдэд мэргэжлийн техник, эдийн засгийн үнэлгээ хийж сонгон шалгаруулах бөгөөд Сангийн Удирдах зөвлөлийн олонхийн саналаар өндөр эрэмбэлэгдсэн төслүүдийг хэлэлцүүлэн батлах юм. 

Төсөл сонгон шалгаруулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл болон төсөлд тавигдах ерөнхий шалгуурыг хавсралтад байгаа удирдамжнаас харна уу. Удирдамж харах бол энд дарна уу. 

Эх дэлхийдээ тэрбум мод тарих их үйлсэд нэгдсэн танд баярлалаа. 





Сэтгэгдэл

2024.04.27

2024.04.27

2024.04.26

2024.04.26

2024.04.26

2024.04.26

2024.04.26

2024.04.25

2024.04.23

2024.04.23

2024.04.22

2024.04.22

2024.04.22

2024.04.21

2024.04.21

2024.04.20

2024.04.20

2024.04.20

2024.04.20

2024.04.20

2024.04.19

2024.04.18

2024.04.18

2024.04.18

2024.04.17

2024.04.17

2024.04.15

2024.04.15

2024.04.15

2024.04.15

2024.04.14

2024.04.14

2024.04.14

2024.04.14

2024.04.12

2024.04.12

2024.04.12

2024.04.11

2024.04.11

2024.04.10

2024.04.10

2024.04.10

2024.04.09

2024.04.09

Ариунчимэг Банди

2024.03.06

удирдамж 2023 оных байна зөв үү

Тоомын таг нөхөрлөл

2023.11.30

Бүртгүүлэх гэсэн болохгүй байна

Тоомын таг нөхөрлөл

2023.11.30

Бүртгүүлэх гэсэн болохгүй байна

Тоомын таг нөхөрлөл

2023.11.30

Бүртгүүлэх гэсэн болохгүй байна

Байгаль эхээ хамгаалъя

2023.11.30

Бүртгүүлэх линк болохгүй болоод удлаа. Яах вэ? Хугацаа дуусахнээ

Т,Чулуунсүх

2023.11.28

бүртгүүлэх линк нь болохгүй бнаштээ

2023.11.28

бүртгүүлэх линк нь болохгүй бнаштээ

2023.11.28

бүртгүүлэх линк нь болохгүй бнаштээ

Х.Гүл

2023.11.20

Сайн байна уу Төсөлд бүртгүүлэх хүсэлтэй байна Бүртгүүлэх линк нь болдоггүй.Мэдээлэл өгнө үү

Х.Гүл

2023.11.20

Сайн байна уу Төсөлд бүртгүүлэх хүсэлтэй байна Бүртгүүлэх линк нь болдоггүй.Мэдээлэл өгнө үү

Мөнхтөр

2023.11.10

Би Баянхонгор аймгийн Шинэжинст сумд оршин суудаг хүн байна. Төслийн 2-р чиглэлээр төсөл бичиж санал өгвөл дэмжигдэх боломжтой юу. Баянхонгор аймаг уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн өртөж байгаа нутгуудын нэг юм. Тэр тусмаа говийн сумд /Шинэжинст сум/ -ууд ихээхэн өртөж байна.

НЭГ МАШИН НЭГ МОД ТАРИХ ТББ-уудын Нэгдсэн холбоо НҮТББ-ын

2023.10.31

Ойжуулалт, ойн нөхөн сэргээлт, мод тарих төсөл

Д.Энхтуяа

2023.10.24

өнгөрсөн жил төсөл өгөөд дэмжигдээгүй юм . Тэгсэн ч гэсэн тэр газартаа би тэтгэврийн зээл авч 3000ш мод тарьсан энэ жил төсөл өгч болох уу

Д.Энхтуяа

2023.10.24

өнгөрсөн жил төсөл өгөөд дэмжигдээгүй юм . Тэгсэн ч гэсэн тэр газартаа би тэтгэврийн зээл авч 3000ш мод тарьсан энэ жил төсөл өгч болох уу