English

Мэдээ мэдээлэл

Зарлал

Ажлын байрны зар

????Тэрбум Мод Сангийн ажлын албанд ажиллах эерэг хандлагатай, гүйцэтгэл сайтай багийн гишүүнээ хайж байна!????
????Ажлын байр: Хяналт, мониторингийн мэргэжилтэн
????Материал хүлээн авах хугацаа: 2024 оны 01-р сарын 25
????Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулах
зорилготойгоор 2021 оноос эхлэн орон даяар хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.
Тэрбум мод тарьж, арчлан, хамгаалж, ургуулах уг үндэсний хөдөлгөөний хүрээнд
банкны салбар 50 сая мод тарих амлалттай ажиллаж байна. Энэхүү амлалтын биелэлтийг дэмжихийн тулд Сан нь олон нийтийн оролцоонд суурилсан төсөл хөтөлбөрүүдийг нээлттэй зарлан, сонгон шалгаруулж ажилладаг. Хяналт, мониторингийн ажилтан нь Сангаас шалгаруулсан болон бусад төслүүдийн хэрэгжилтэнд хяналт тавин үндсэн үүрэгтэй ба санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг олон нийтэд зарлах, түүнийг сонгон шалгаруулахад дэмжлэг үзүүлж ажиллана.
Үндсэн чиг үүрэг:
✅Удирдлагаас өгсөн чиглэл үүрэг, байгууллагын ажлын төлөвлөгөөний дагуу баг болж хамтран ажиллах
✅ Төсөл сонгон шалгаруулалтыг ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх
✅Төслүүдийн хяналт-шинжилгээ, үнэлгээг шалгуур үзүүлэлтүүд, хуваарийн дагуу, зөвлөхийн зааврын дагуу хийж гүйцэтгэх
✅Төсөл хэрэгжүүлэгч нартай тогтмол харилцаа холбоотой байж төслийн хэрэгжилтэнд хяналт тавин, зөвлөгөө өгч уялдаа холбоотой ажиллах
✅Төслүүдийн тайлан, мэдээллийг хуваарийн дагуу хүлээн авах, бүртгэлжүүлэх
✅Төслүүдийн тайлан мэдээллийг нэгтгэх, төслүүдийн явц болон үр дүнд анализ хийн танилцуулах, шаардлагатай тохиолдолд сайжруулах зөвлөмжүүдийг гаргах
✅Ажлын алба болон бусад оролцогч талуудыг төслүүдийн явцын мэдээллээр тогтмол хангаж, уялдаа холбоотой ажиллах
✅Байгууллагын бусад үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
Тавигдах шаардлага:
✅Ойн аж ахуй, ойн инженерийн, ойн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх
✅Шинэ төгсөгч байж болно
✅Судалгаа, анализ дүн шинжилгээ хийх, тайлан мэдээ боловсруулах техник чадвартай байх
✅Олон талт харилцааг үр дүнтэйгээр зохион байгуулах чадвартай байх
✅Харилцааны соёлтой байх
✅Багаар ажиллах, мэдээллийн урсгалыг ханган уялдаа холбоотой ажиллах чадвартай байх
✅Ажлын ачаалал даах чадвартай байх
✅Ажлын гүйцэтгэлийг цаг хугацаа, төлөвлөлтийн дагуу хийх чадвартай байх
✅Эерэг хандлагатай байх.
Материал ирүүлэх:
????Ажилд горилогч нь 2024.01.25-ны дотор өөрийн намтар, ажилд орохыг хүссэн өргөдөл, дээд боловсролын дипломын хуулбар болон бусад шаардлагатай гэж үзсэн материалыг нэг pdf файл болгон нэгтгээд info@billiontree.mn хаягаар ирүүлнэ үү.
????Эх дэлхийгээ хайрлан, хамгаалахад иргэн бүрийн оролцоо чухал. Бид таныг зөв энерги, эерэг уур амьсгалтай баг хамт олонтой ажиллахыг урьж байна.

Сэтгэгдэл

2024.04.14

Түвшинжаргал

2024.03.11

Жирийн иргэн би энэ төсөлд хасрагдмаарбайна